Ойрын өдрүүдэд Говь-Алтайн ихэнх нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурахыг Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Маргааш өдөр буюу 11 дүгээр сарын 1-нд салхи ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж 8-13м/с, Алтайн салбар уулсаар 14-16м/с, зарим үед түр зуур секундэд 20-22 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурч, эрс хүйтрэх тул болзошгүй эрсдлээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Цаашид нийт нутгаар салхи шуурга ихтэй байж, эрс хүйтрэх тул малчид, иргэдийг болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэхийг холбогдох албанаас онцгойлон сануулав.