Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Уг хуралдаанаар
- Коронавируст халдвар цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа шуурхай хариу арга хэмжээ,
- Монгол Улсын хилийн боомтын үйл ажиллагааг сайжруулж, экспорт, импортын барааны ачаа тээврийг эрчимжүүлэх ажлын явц,
- Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл,
- Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр замын төслүүдийн талаар зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэхээр төлөвлөжээ.
Хуралдаанаас гарсан шийдвэрийг 14:00 цагт танилцуулна.