ОХУ-ын Элчин сайдын яамны албан ёсны фэйсбүүк хуудсаар “Монголын Ардчилсан Намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” гэсэн пост өнөөдөр нийтлэгдсэн нь иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна.
Тодруулбал, гадаад улсын элчин сайдын яам суугаа улсынхаа аль нэг нам, иргэдэд хандсан анхааруулга гаргасан нь дипломат ёсыг зөрчиж буй үйлдэл хэмээн буруутгаж буй.
Энэ талаар Гадаад харилцааны яамнаас тодруулахад “Уг мэдээлэлд яамны зүгээс эсэргүүцэл илэрхийлэн, ноот бичиг илгээхээр болсон. Бид энэ асуудлыг анхааралдаа авсан. ОХУ-ын Элчин сайдын яаманд мэдээллээ пэйж хуудаснаасаа устгах шаардлага хүргүүлж байгаа” гэсэн тайлбарыг өглөө.