Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Ногоон байгууламжийн албаны ажилчид өнгөрсөн долоо хоногоос 48 гудамжны 50.5 га ногоон байгууламжийн арчлалт хамгаалалт, нөхөн сэргээлтийн ажлыг хийж эхэлжээ.
Тодруулбал, Улаанбаатар хотын төвийн зургаан дүүргийн 111 гудамж, нийтийн эзэмшлийн 183.5 километр авто зам болон гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг хийх аж.
Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт 41 хөшөө баримал, 328 авто замын босоо тэмдэг тэмдэглэгээг угааж цэвэрлэсэн байна. Түүнчлэн,
- 9,221,182 ам метр талбай бүхий гэр хорооллын гудамж
- 836 хогийн сав, сандал, 22,337 метр урт хашлага
- 3,945 аж ахуйн нэгж байгууллагын гадна фасад хаягийн байгууламж
- 195,221 ам метр үерийн хамгаалалтын далан суваг
- 654,354 ам метр талбай дахь ногоон байгууламжийг тус тус цэвэрлэсэн байна.