Засгийн газрын хуралдаанаар барилгын материалын худалдаа, модны зах, автотехникийн зах, ресторан, кафе зэрэг 34 байгууллагын үйл ажиллагааг энэ сарын 14-ний өдрөөс эхлэн хэвийн горимд шилжүүлсэн. Уг мэдээлэлтэй холбогдуулан иргэдэд ойлголтын зөрүү үүсэж эхэлсэн тул НОК-оос үйл ажиллагаа нь түр хязгаарлагдсан 18 чиглэлийн байгууллагыг зарлалаа. Үүнд
– Бүх төрлийн хувцас, тавилга, гэр ахуйн бараа, цахилгаан бараа, бөс барааны худалдаа
– Олон нийтийн хамарсан жагсаал цуглаан, хурал зөвлөгөөн, аялал зугаалга, хурим найр, хүлээн авалт
– 5 дээш хүнтэй сургалтын төв, танхимын болон үйлдвэрлэлийн сургалт
– Бүх төрлийн баар, цэнгээн, караоке
– Өргөтгөсөн болон үзэсгэлэн худалдаа
– Цахим болон бүх төрлийн тоглоомын газар
– Спортын арга хэмжээ /фитнес, цанын бааз/
– Саун бассейн
– Шашин, гандан, сүм хийд
– Урлаг соёл үзвэр үйлчилгээ
– Үсчин
– Гоо сайхны газар
– Бариа засал, массаж, алжаал тайлах төв
– Амралт, жуулчны бааз
– Зочид буудал,
– Дэн буудал
– Түргэн үйлчилгээний цэг
– Явуулын үйлчилгээний түргэн хоолны цэг.