Ардчилсан нам энэ онцгой нөхцөл байдалд аль болох төр засгийн шийдвэрийг дэмжиж, хүлээцтэй хандаж, зарим зүйлд өөрчлөлт хийж болох 10 саналыг хүртэл хүргүүлэн ажилласан гэлээ. Гэвч эмнэлгийн тусламж авч чадалгүй эрдэнэт хүн алтан амиа алдсан энэ тохиолдолыг зүгээр хараад, дуугүй өнгөрч хэрхэвч болохгүй. Ковидоос болж хүний амь эрсдээгүй байгаа нь сайн хэрэг ч нэр бүхий хүмүүсийн хариуцлагагүй байдлаас болж 58 настай иргэн алтан амиа алдсан тохиолдолд туйлын харамсч байна. Тушаал биелүүлсэн энгийн ажилтан энэ хариуцлагыг үүрээд гарах биш тушаал өгдөг хариуцлагаггүй УОК ын даргыг огцрохыг бид шаардлаа.