Өнөөдрийн эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ–аас COVID-19-тэй тэмцэж байгаа Монгол Улсын хариу арга хэмжээний туршлагаар баримтат кино хийсэн тухай ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү хэллээ.
“Тухайн баримтат киног 15:00 цагаас дэлхий даяар цацах юм байна”
Тэрбээр “ДЭМБ–аас Монгол Улсын СOVID-19 халдвартай тэмцэж, хариу арга хэмжээ авч байгаа туршлагын талаар баримтат кино хийжээ. Тухайн киног өнөөдөр 15:00 цагаас дэлхий даяар цацах юм байна.
Уг баримтат киног ДЭМБ–ын Суурин төлөөлөгчийн газрын цахим хуудас болон Эрүүл мэндийн яамны цахим хуудсаар үзэх боломжтой.
Бидний өмнө, энэхүү амжилтаа алдахгүйн тулд маш их хичээж ажиллах өндөр хариуцлагатай байх хэрэгтэй.
Үүний тулд хүн бүр амны хаалтаа тогтмол зүүж, гарын ариун цэврийг сайн сахих, олон нийтийн газраар явахгүй байх, зай барих зөвлөмжүүдээ дагаж мөрдөх нь чухал” гэв.
Дэлхийн нийтэд дараах холбоосоор дамжуулан гарав
English: https://youtu.be/LKA9UeN5rhk
Mongolian: https://youtu.be/k95zeEdfnrU
English and Mongolian: ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар