Энэ талаар ЭМЯ-ны холбогдох мэргэжилтнүүдээс тодруулахад хүний нөөцийг бүрэлдүүлэх, ажиллуулах төлөвлөгөө гэж байдаг. Үүний дагуу тангараг өргөсөн эмч нар ажиллахад бэлэн гэдгээ мэдэгдсэн. Халдварын голомтод ажиллаж буй эмч нар маш их ядардаг, халдвар авах эрсдэл өндөр учир нөөц бүрдүүлэхийн тул зарим хүмүүстээ мэдээлэл өгч бэлэн байдалд байлгаж байна гэх тайлбар өглөө.