‘Цэс Хайрхан’ ХХК шинэ жилийн баярт зориулан дотооддоо үйлдвэрлэсэн ‘Luxurious’ оргилуун дарс нэрээр гадна талд бүрсэн шошго наалтыг хуулж наасан Советское оргилуун дарсыг борлуулсан нь тодорхой болсон билээ.
Тэгвэл ШӨХТГ-аас ‘Цэс хайрхан’ ХХК-ийн оргилуун дарстай холбоотой гомдлын дагуу хийсэн хяналт, шалгалтын дүн гарчээ.
Тус компанид бараа, ажил, үйлчилгээг хууран мэхлэх, төөрөгдүүлэх, хүч хэрэглэх замаар худалдах, гүйцэтгэх, хэрэглэгчийн эрхийг хохироосон гэрээ байгуулахыг хориглодог атал хэрэглэгчийг төөрөгдүүлэх замаар худалдаж, хууран мэхэлсэн тул 20.000.000 (Хорин сая) төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулах албан даалгаварыг гаргасан байна.