Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. Энэ үеэр хоёрдугаар сарын 23-нд дуусах хөл хорионы талаар мэдээлэл хийлээ.
Тэрээр “Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс хатуу хөл хориог тавина. Ингэхдээ 57 чиглэлийг нийтлэг журмаар ажлуулахаар болсон. Харин саун массажны газрыг ажиллуулах боломжгүй байгаа. Өнөөдөр ажлын хэсэг хуралдсан. Маргааш олон нийтэд танилцуулна.
Хоёрдугаар сарын 23 хүртэл нэг өрх-нэг шинжилгээг авч голомтыг хумихаар ажиллаж байна. Тиймээс ирэх даваа гарагаас эдийн засгийг сэргээх чиглэлд анхаарч ААН-үүдийг тусгай горимын дагуу ажиллахыг зөвшөөрнө. Хот 21 их наяд төгрөгийн эдийн засагтай. Хөл хорионы үед энэ эдийн засаг уналтад орсон. Тиймээс ААН-үүдийг нээж эдийн засгаа сэргээх бодлого барина.
Нийслэлд үндсэндээ жил гаруй хугацаанд хатуу хөл хорио тогтоосон. Хотын иргэд маань тэвчээртэй байж энэ цаг үед хүрсэн. Ухамсартай байсан иргэддээ талархаж байна. Сургууль цэцэрлэгтэй холбоотой асуудал толгойны өвчин болоод байгаа. Салбарын сайд, эрдэмтэдтэй хамтарч ажиллаж байгаа. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө.
Хот хоорондын хөдөлгөөнийг нээх чиглэл өгнө. Тодруулбал хоёрдугаар сарын 23-наас нийслэл Улаанбаатар хот руу орох гарах хөдөлгөөн нээлттэй болно. Ингэхдээ PCR шинжилгээтэй хүмүүсийг нэвтрүүлнэ.
12 хоногийн хөл хорио хамгийн эцсийнх нь байна гэж би өмнө нь хэлж байсан. Энэ шийдвэр өөрчлөгдөхгүй. Дахиж хөл хорихгүй. Харин хороо дүүрэгт хэсэгчилсэн байдлаар хөл хорио тогтооно ‘ гэв.