Засгийн газраас Сovid-19 халдварын талаарх өнөөдөр /2021.02.19/-ийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:
-Өчигдөр нийт 47110 хүнд шинжилгээ хийхэд нийслэлд 58 хүнээс Covid-19 халдвар илэрлээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ” арга хэмжээний хүрээнд 10 хүнээс нэмж халдвар илэрсэн. Тус өргөтгөсөн шинжилгээний хүрээнд 47 хүнээс халдвар илэрсэн. Хоёр хүний анхны шинжилгээгээр илэрсэн. Бусад аймгуудад халдвар нэмж бүртгэгдээгүй.
Улаанбаатар хотод халдварын батлагдсан тохиолдол 1712 болсон. Улсын хэмжээнд кластер өвчлөлийн голомтод 2038 тохиолдол батлагдсан. Өчигдөр 17 хүн эдгэрч гэртээ харьсан. Монгол Улсын хэмжээнд Covid-19 халдварын батлагдсан нийт тохиолдол 2551. Үүнээс 1819 хүн эдгэрсэн.
ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт нийт 717 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд нэг, хүнд тав, хүндэвтэр 80, хөнгөн 461 хүн эмчлэгдэж байна. ХӨСҮТ-д 174 хүн эмчлүүлж байгаа бол Цэргийн төв эмнэлэгт 222 хүн эмчлүүлж байгаагаас маш хүнд хүн нэг байгаа Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 311 хүн эмчлүүлж буй.