Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр ‘Буянт-Ухаа’ олон улсын нисэх буудалд 20:25 цагт газардах хуваарьтай байна.
Тус онгоцоор:
- Япон
- АНУ
- Мьянмар
- Өмнөд Судан
- Ардчилсан Конго
- Тайландаас нийт 145 иргэн эх орондоо ирнэ.
Эдгээр иргэдийн 114 нь бусад хүндэтгэн үзэх шалтгаантай, 24 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 3 нь эрүүл мэндийн шалтгаантай, 1 нь өндөр настан, 3 нь жирэмсэн иргэн байгаа юм.
Иргэдийг Намуун, Ворлд Монголиа, Кентавр зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.