Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр нь өчигдөр /2021.04.02/ ХУД-ийн нутаг дэвсгэрт байрлах ‘Их хуралдай’ төвд Монгол Улсын начин Э.Энхбатыг зодож, ухаангүй болтол гэмтээсэн хэрэг гарсан талаар мэдээлж байна.
Тус хэргийн талаар Улсын начин Э.Энхбатын гэргий Б.Нандинцэцэг хэвлэлд хандан мэдээлэл өгчээ. Тэрбээр ‘Миний хань одоо сэхээнд, биеийн байдал маш хүнд байна. Н.Түвшинбаяр миний ханийг хэрцгийгээр зодож гэмтээсэн. Хань минь тархиндаа маш хүнд гэмтэл авч, тоолж баршгүй олон оёдол тавиулсан’ гэх мэдээллийг өгчээ.
Эх сурвалжийн мэдээлснээр Н.Түвшинбаярт ХУД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Цагдаагийн газраас хэргийн талаар тодруулахад ‘Хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй, Н.Түвшинбаярыг эрэн сурвалжилж байна’ гэсэн тайлбарыг өглөө.