Өчигдөр дахин нэг хүн коронавируст халдварын улмаас нас баржээ.
ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаярын мэдээлснээр, “Сүүлийн 4 хоногт коронавируст халдварын улмаас 4 хүн нас барлаа. “COVID-19” халдварын тохиолдол нэмэгдэхийн хэрээр хүндрэх хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Иймээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авах зайлшгүй шаардлага тулгарч байна” гэв.
Манай улсад “COVID-19” халдварын улмаас нас барсан хүний тоо 13 болж байна.