Улсын начин Э.Энхбатыг БНСУ-руу эмчилгээнд явуулах асуудлыг судалж байна. Энэ талаар түүний гэргий Б.Нандинцэцэгээс тодруулахад “Биеийн байдал нь сайжрахгүй, муудахгүй янзандаа л байна. Унтуулга нь хэзээ гарахыг хэлж мэдэхгүй юм. Ханийгаа БНСУ-д эмчлүүлэх асуудлыг судалж байна. Эмчилгээний зардал хэд болохыг нь урьдчилж хэлэхэд хэцүү юм. Өөр улс руу явах болохоор газар нь холдоод бие нь дийлэхгүй байх. Н.Түвшинбаярын ээж нөхрийг минь сахихаар Булганаас ирсэн гэдэг бол худал мэдээлэл. Нөхөрт минь санаа тавьж буй Монголынхоо ард түмэнд баярлалаа” гэв.
Улсын начин Э.Энхбатын эхний унтуулга дөрөвдүгээр сарын 6-ны 02.00 цагт дуусч, дахин унтуулгад орсон билээ.