Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2021 оны 3 сарын 29-ний өдрийн 40 дүгээр тогтоолоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймгийн сонгуулийн хороог 9 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Аймгийн Сонгуулийн хороо анхдугаар хуралдаанаа 100 хувийн ирцтэйгээр хуралдуулж, сонгуулийн хорооны бүрэлдэхүүнд сонгуулийн хорооны гишүүний ёс зүйн дүрмийг танилцуулан, баталгаа гаргуулсан байна.
Мөн сонгууль зохион байгуулах ажлын төлөвлөгөө, сонгуулийн хорооны ажиллах байрны байршил, гишүүдийн ажил үүргийн болон сумуудыг хариуцан ажиллах хуваарийг хэлэлцэн баталжээ. Сонгуулийн хороонд ажиллах ажилтны сургалтын бүртгэлд хамрагдаж, гэрчилгээ авсан албан хаагчдын мэдээллийг нягталж, сумдын нөөц бүрдүүлэлтийн явцад хяналт тавьж ажиллах чиглэлийг өгсөн байна.
Аймгийн сонгуулийн хорооны хоёрдугаар хуралдаан энэ сарын 7-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумдын сонгуулийн хороог 5-7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.