Нийслэлд өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн хойд хэсгээр бороо орж, бусад нутгаар цаг агаар тогтуун, дулаахан байна.
2021 оны 5 дугаар сарын 17-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орно.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 24-29 хэм, бусад нутгаар өдөртөө 20-25 хэм дулаан байна.
Багануур орчмоор: Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
Тэрэлж орчмоор:. Өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө 17-19 хэм дулаан байна.
2021 оны 5 дугаар сарын 18-22 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
18-нд нутгийн зарим газраар, 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсэж, шороон шуурна шуурна. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 3 хэм хүйтнээс 2 хэм дулаан, өдөртөө 14-19 хэм, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм, бусад нутгаар шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 20-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 21-нд нутгийн баруун хагаст эрс сэрүүснэ.