УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. УОК-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Т.Баярхүү ‘Өнөөдрийн байдлаар 18 аймгийн 196 сум 6 тосгонд тодорхой хязгаарлалтын дэглэм тогтоогоод байгаа. Эдгээр аймгаас 2021 оны долдугаар сарын 9-нөөс эхлээд өмнөх тогтоосон хязгаарлалтуудын хугацаа дуусч байгаа. Энэ хугацаа дуусч байгаа 13 аймгийн 101 сум байна. Тэгэхээр үлдсэн аймаг, сумдуудад хөл хорио үргэлжлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр УОК-оос 2021 оны долдугаар сарын 7-ны өдрөөс хязгаарлалт нь дуусч байгаа аймгуудад нэмэлтээр ямар нэгэн хязгаарлалт тогтоохгүй, сунгахгүй байх чиглэл өгч байгаа.
Түүнчлэн Өмнөговь, Дорноговь аймаг руу өмнө нь тогтоосон хязгаарлалт хэвээрээ. Тус орон нутгууд руу орох хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд зөвшөөрлөө зохих ёсны дагуу авч орно’ гэлээ.
Сануулахад, хөдөө гадаа явахдаа тухайн аймаг орон нутагт мөрдөгдөж байгаа халдвар хамгааллын дэглэмийг сайтар дагаж мөрдөх хэрэгтэй. Гэр бүлийн гишүүнээс нэг хүнийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулна. Ингэхдээ вакцины хоёр тундаа хамрагдсан иргэнээс шинжилгээ авахгүй, харин 5-аас дээш насны хүүхдээс шинжилгээ авах юм.