Токио хотноо болж буй Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны чуулганаар Австралийн Брисбен хотод 2032 оны Зуны XXXV олимпын наадмыг зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.
Чуулганд оролцож байсан Куинслэнд мужийн Захирагч Анастейша Палашук, Брисбен хотын дарга Адриан Шриннер, Спортын сайд Ричард Колбэк тэргүүтэй Австралийн төлөөлөгчид баярт мэдээг сонсоод Ковидын дүрэм журмыг үл тоон чангаар алга ташсан талаар хэвлэлүүд мэдээлжээ. Мөн Брисбен хотод баярын салют буудуулсан байна.
2032 оны олимпыг зохион байгуулах сонирхолтойгоо Энэтхэг, Индонез, Катар, Герман, Испани улс илэрхийлээд байсан ч Австрали ялагч болж чадлаа. Австраличууд өмнө нь 1956, 2000 оны олимпын наадмыг зохион байгуулж байв.