Соц нийгэмд волга-2410 машиныг хамгийн том сайд, дарга нар, хурандаагаас дээш цолтой цэргийн дарга нар унадаг байв. Сайдын авгай хар волга машинаас бууж, орос дэлгүүрээр үйлчлүүлж, сайд нарын эмнэлэгт эмчлүүлдэг гэж ирээд сонин болгож ярьдаг байсныг ахмадууд сайн мэднэ. Одоо цагт волга машиныг хэн унаж байна. Сошиалд Иргэн Т.Сайнжаргал хэмээн танигдсан энэ нөхөр л унаж байна.Урд насандаа энэ машиныг унаж байсан даргын сүнс юмуу бүү мэд. Ямартай ч волга машин үнэтэй жипээс эрхэм санагдсан бололтой. Стил имидж хөөдөг хүмүүст бол энэ маш зөв сонголт. Бас моод Монголоор дуусдаг гэдэг үг бол одоо цагт бараг гүтгэлэг болсон. Харин ч эд хуучрах тусмаа үнэ цэнэ нь улам өсдөг. Дэлхийн брэнд болсон хуучны загваруудын авто машин цуглуулдах нь баячуудын хооронд том өрсөлдөөн үүсдэг гэдгийг бид гүүглдээд л харчихаж болно л доо. Харин Сайнжаргалыг гүүглээс хайх ер шаардлага байхгүй. Ажлынх нь үүдэнд очоод гар утсаараа зургийг нь дараад л гүйцээ.
Одоо Т.Сайнжрагалын унадаг волга машин ямар үнэтэй вэ. Хэр баргийн аавын хүү хэлчихгүй асуулт байгаа биз. Үүнд л волганы үнэ, нууцлаг шинж чанар оршоод байна. Ийм нууцлаг унаа унасан хүн өөрөө нууцлаг байж мэдэх л юм. Хуучин сайд дарга нарын эхнэрүүдийн ганцхан таалдаг байсан волга машиныг Сайнаагийн эхнэр таалдаг эсэхийг Сайнаа ч өөрөө мэдэхгүй ….