Явган хүний гарцаар буцаж эргэх хөдөлгөөн хийсэн жолооч нарт өчигдөр хариуцлага тооцож, 20,000 төгрөгөөр торгожээ.
Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас “Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн Хөдөлгөөн эхлэх болон чиг өөрчлөх бүлгийн 10.13-д “Явган хүний гарц дээр буцаж эргэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигчийн хөдөлгөөнд саад учруулж буцаж эргэх үйлдлийг хийсэн зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 14.7.28 буюу жолооч замын хөдөлгөөний дүрэмд заасан хориглосон газарт буцаж эргэх, эсхүл ухрах үйлдлийг хийсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасны дагуу шийтгэл оногдууллаа.
Дээрх гаргасан үйлдэл нь ёс зүйгүй үйлдэл тул жолооч нар замын хөдөлгөөний дүрмийг мөрдөж, бусдын аюулгүй зорчих эрхэд халдахгүй байх, бусад хөдөлгөөнд оролцогчдод хүндэтгэлтэй хандаж хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна” хэмээн мэдээллээ.