Самар түүхээр явж байсан иргэд автомашины тэвшин дээр унтаж байхдаа угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл-5-р багийн нутаг дэвсгэрт энэ оны дөрөвдүгээр сарын 12-ны өдрийн 14:30 цагийн үед зургаан хүн угаартаж, нас барсан байдалтай олдон цагдаагийн байгууллагад дуудлага ирсэн байна.
Хэргийг тодруулбал, тус багт оршин суух 22-46 насны Т, Г, Ү, О, Х, М нар нь тус багийн нутаг дэвсгэрт самарт явж байхдаа бүхээгтэй /битүү/ машины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас барсан хэрэг гарчээ. Тухайн үед гадаа унтаж байсан болон автомашины жолооч нар угаартаагүй байна.
Хэргийг тус сумын цагдаагийн хэлтэс шалгаж байгааг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.