Хөл хорио тогтоох, эсэх асуудлаар УОК хуралдаж, нэгдсэн саналд хүрсэн байна. Тодруулбал энэ сарын 10-ны 06.00 цагаас 15-ны өдрийн 00.00 цаг хүртэл хатуу хөл хорио тогтох нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн байна. Уг саналыг 14.00 цагаас Засгийн газрын ээлжит бус хурлаар хэлэлцэн эцэслэн шийдвэрлэх аж.