МОСКВА. /TASS/. ОХУ-ын Засгийн газар иргэдийнхээ вакцинд хамрагдах идэвхийг нэмэгдүүлэх үүднээс “COVID-19”-ийн вакцин хийлгэсэн хүмүүсийн дунд 100 мянган рублийн хонжвортой сугалаа зохион байгуулахаар болжээ.
Сугалаа есдүгээр сарын 1-нээс 12 дугаар сарын 1-нийг хүртэл явагдах бөгөөд вакцинд хамрагдсан хүмүүсийн Вакцины нэгдсэн бүртгэлийн мэдээлэл дэх дугаарыг үндэслэн сугалаанд оролцуулна.
Нийт 1000 ялагч тодруулж, ялагч тус бүрд 100 мянган рублийн хонжвор олгоно. Иргэд сугалаанд хожсон эсэхээ төрийн үйлчилгээний цахим хуудаснаас мэдэж болох аж.